Paper Plane

Өсч том болно гэдэг нь

Өсч том болно гэдэг нь

Өсч том болно гэдэг нь амьдрал үргэлж асуудлаар дүүрэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх. Тэр асуудлуудыг шийдвэрлээд л, шийдвэрлээд л, дундуур нь бүжиглэж амьдрахыг хэлнэ.

Өсч том болно гэдэг нь асуудалгүй ажил, асуудалгүй харилцаа, асуудалгүй өсөлт хөгжил гэж байх боломжгүйг ойлгох. Харин дуртай асуудлуудаа шийдвэрлэнгээ тэр дундаас л аз жаргалаа, өөрийгөө, сайн сайхныг мэдэрч сурахыг хэлнэ.

Насанд хүрэх үедээ бид үүнийг ойлгохгүй багагүй хугацааг будилж, төөрч, шаналж өнгөрүүлдэг. "За энэ асуудал л яг шийдэгдсэний дараа аз жаргалтай болно, энийг л олоод авчихвал сэтгэл минь тайвширна"...

Стрессдээд л, шаналаад л, амьдрал ямар ч асуудалгүй болохыг хүлээгээд л, тэр хүртэл өөртөө амьдрах боломж олгохгүй бүх зүйлээ хойш нь тавиад л...

Гэтэл асуудалгүй амьдрал гэж байхгүй. Тийм зүйл хэзээ ч ирэхгүй ээ, хонгор минь.

Шуурган дундуур бужиглэж сурч байж л энэ амьдралыг жаргалтай туулна шүү.