Нүүдэллэх цаг боллоо
Special edition
Нүүдэл гэдэг газар солих тухай биш. Харин нэг байрандаа гацахгүй байх тухай.
Нүүдэл гэдэг зориг.Танил орчноо эвдэж, танихгүйг сонгох шийдвэр.
Нүүдэл гэдэг хүлээн зөвшөөрөл.Байгальтай маргахгүй байх ухаан.
Нүүдэл гэдэг тэнцвэр.Илүүдлээ орхиж, хэрэгтэйгээ авч явах шийдвэр.
Нүүдэлчид хол амьдардаг.Гэхдээ жилдээ заавал нэг удаа амар мэндээ мэдэлцдэг.
Хуучин улирлын тоосыг гөвнө.Босгоо цэвэрлэнэ. Бэлэн болно.
Цаг хугацааны өмнө бөхийж,“Амар байна уу?” гэж мэндэлнэ.
Нүүдэлчин ухаан ингэж үргэлжилдэг.Үүнийг бид Цагаан сар гэж нэрлэдэг.