Амьдралын утга учир бол амьдралдаа утга учир өгөх явдал.
Бид амьдралд нэг том утга учир хаа нэгтээ бэлэн байж байдаг, түүнийг л олчихвол бүх зүйл цэгцэрээд, үлдсэн амьдралаа ямар ч асуудалгүй туулна гэж бодох нь элбэг.
Тийм учраас зөв сонголт, зөв зам, зөв хүн, зөв хувилбарыг олох гэж яардаг. Алдаа багатай, эргэлзээгүй, ойлгомжтой амьдралыг хайгаад л...
Гэтэл ихэнхдээ л амьдралд тодорхой зүйл гэж үгүй. Зүгээр л өглөө босно. Ажилдаа явна. Ядарна. Заримдаа эргэлзэнэ.
Тэр үед амьдрал өөрөө утга учир өгөхгүй.Чи л өгнө.
Жишээ нь:
- Бусад хүмүүсийн “Ямар сонин зүйл сонирхдог юм бэ” гэсэн үгийг дуртай хоббигоо орхих шалтгаан болгохгүй байх.
- Бусдад таалагдахгүй ч дотроо зөв гэж мэдэрсэн сонголтдоо үнэнч үлдэх.
- Нийгмийн ‘хэвийн’ гэж итгүүлсэн итгэл үнэмшлүүдэд эргэлзэж, зөв бурууг нь өөрийн ухаанаар шүүж тунгаагаад, таалагдахгүй байвал дагахаас татгалзах.
- Хиймээр байгаа зүйлээ хэнд ч тайлбар тавилгүй хийх.
Эдгээр нь гаднаас харахад сүртэй зүйл биш.Гэхдээ яг энд л амьдрал биднийх болж эхэлдэг.
Амьдралын утга учир бол ямар нэгэн том хариулт биш. Харин өдөр тутмын жижиг агшинд яаж амьдрахаа өөрөө сонгох явдал юм.