> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Нүүдэллэх цаг боллоо
- URL: https://paper-and-tonic.ghost.io/nuudellekh-tsag-bolloo/
- Published: 2026-08-17T12:17:08.000Z
- Updated: 2026-08-17T12:17:08.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Signature

Special edition 

**Нүүдэл гэдэг газар солих тухай биш. Харин нэг байрандаа гацахгүй байх тухай.**

**Нүүдэл гэдэг зориг.**Танил орчноо эвдэж, танихгүйг сонгох шийдвэр.

**Нүүдэл гэдэг хүлээн зөвшөөрөл.**Байгальтай маргахгүй байх ухаан.

**Нүүдэл гэдэг тэнцвэр.**Илүүдлээ орхиж, хэрэгтэйгээ авч явах шийдвэр.

**Нүүдэлчид хол амьдардаг.**Гэхдээ жилдээ заавал нэг удаа амар мэндээ мэдэлцдэг.

**Хуучин улирлын тоосыг гөвнө.**Босгоо цэвэрлэнэ. Бэлэн болно.

**Цаг хугацааны өмнө бөхийж,**“Амар байна уу?” гэж мэндэлнэ.

**Нүүдэлчин ухаан ингэж үргэлжилдэг.**Үүнийг бид Цагаан сар гэж нэрлэдэг.