> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Хамгийн бага дурсамжтай үеийнхэн
- URL: https://paper-and-tonic.ghost.io/khamgiin-baga-dursamzhtai-ueiinkhen/
- Published: 2026-08-17T11:44:42.000Z
- Updated: 2026-08-17T11:44:42.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Original

Бидний өмнөх үеийнхэн дурсамжаа ихэвчлэн тодорхой үйл явдлаар дурсаж ярьдаг. Тэр нэг аялал, тэр нэг зун, тэр нэг орой.

Харин бидний дурсамж арай өөр бүтэцтэй болоод байх шиг. Өдөр бүр их зүйл болж байгаа мэт санагддаг хэр нь эргээд бодоход яг юу болсон бэ гэдгийг тодорхой санахад хэцүү. Өдөр хоосон өнгөрөөгүй. Гэхдээ үлдэж байгаа нь тодорхой дурсамж биш, харин нэг ерөнхий мэдрэмж. Өнгөрсөн гэдэг л мэдрэмж.

**“Gen Z өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулбал хамгийн бага дурсамжтай үеийнхнээр нэрлэгдэж байгаа ажээ.”**

Нэг өдрийн дотор бид өөрсдийнхөө амьдралаас гадна маш олон хүний амьдралыг зэрэг үзэж өнгөрөөдөг.

Хэн нэгэн өглөөний цайндаа юу уусныг, хэн нэгэн яг одоо хаана, юу хийж байгааг бараг л цаг минут тутамд харна.

Өөрөөр хэлбэл бидний өдөр зөвхөн бидэнд тохиолдсон зүйлсээс бүрдэхээ больж, бусдын амьдралын хэсгүүдээр дүүрэх болсон.

Ингээд өдрийн төгсгөлд эргээд бодоход, тэр бүхнээс яг юу нь **“надад тохиолдсон”** бэ гэдэг нь тодорхой биш үлддэг.

Дурсамж гэдэг зүйл ихийг харснаар, эсвэл олон үйл явдал болсноор хэмжигддэггүй.

Харин тухайн мөчид хэр их оролцсон, хэр их анхаарсан, хэр их мэдэрсэн бэ гэдгээр үлддэг. Харин өнөө цагт бид ихэнх цагаа ажиглаж өнгөрүүлж байна.

**Бид юмыг мэдэрч байгаагаасаа илүү харж, хүлээж авч байна.**

**“Манай үеийнхэн өөрсдийнхөө амьдралаас илүү, бусдын амьдралын дурсамжтай үлдэх анхны үе байж магадгүй.”**