> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Амьдралын утга учир бол амьдралдаа утга учир өгөх явдал.
- URL: https://paper-and-tonic.ghost.io/amdralyn-utga-uchir-bol-amdraldaa-utga-uchir-ogokh-iavdal/
- Published: 2026-08-17T11:49:40.000Z
- Updated: 2026-08-17T11:49:40.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Perspective

Бид амьдралд нэг том утга учир хаа нэгтээ бэлэн байж байдаг, түүнийг л олчихвол бүх зүйл цэгцэрээд, үлдсэн амьдралаа ямар ч асуудалгүй туулна гэж бодох нь элбэг.

Тийм учраас зөв сонголт, зөв зам, зөв хүн, зөв хувилбарыг олох гэж яардаг. Алдаа багатай, эргэлзээгүй, ойлгомжтой амьдралыг хайгаад л...

Гэтэл ихэнхдээ л амьдралд тодорхой зүйл гэж үгүй. Зүгээр л өглөө босно. Ажилдаа явна. Ядарна. Заримдаа эргэлзэнэ.

Тэр үед амьдрал өөрөө утга учир өгөхгүй.**Чи л өгнө.**

### **Жишээ нь:**

- Бусад хүмүүсийн “Ямар сонин зүйл сонирхдог юм бэ” гэсэн үгийг дуртай хоббигоо орхих шалтгаан болгохгүй байх.
- Бусдад таалагдахгүй ч дотроо зөв гэж мэдэрсэн сонголтдоо үнэнч үлдэх.
- Нийгмийн ‘хэвийн’ гэж итгүүлсэн итгэл үнэмшлүүдэд эргэлзэж, зөв бурууг нь өөрийн ухаанаар шүүж тунгаагаад, таалагдахгүй байвал дагахаас татгалзах.
- Хиймээр байгаа зүйлээ хэнд ч тайлбар тавилгүй хийх.

Эдгээр нь гаднаас харахад сүртэй зүйл биш.Гэхдээ яг энд л амьдрал биднийх болж эхэлдэг.

**Амьдралын утга учир бол ямар нэгэн том хариулт биш. Харин өдөр тутмын жижиг агшинд яаж амьдрахаа өөрөө сонгох явдал юм.**